Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хүүхэд хамгааллын 108, цагдаагийн 102 тусгай дугаарт ирж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээлэлтэй танилцлаа. Энэ төрлийн дуудлага, мэдээллийг Орон зайн нэгдсэн мэдээллийн системд бүртгэж, ирсэн дуудлага бүрийн үнэн эсэхийг нягталж, шалгадаг болжээ. Хотын дарга гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож, бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий “Он гараад нэгдүгээр улирлын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2.5 дахин нэмэгдсэн. 1700 орчим дуудлага, мэдээлэл ирсэн байна. Энэ бүхэн дээр хэрэг нээж, ажиллаад явж байна” … Continue reading Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо